ДОРНОД: “Цагаан сар угтах баяр”-т оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-02-02 12:58:58

Чойбалсан, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг, ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошуу хоорондын хамтын ажиллагааны хүрээнд уламжлал болгон тэмдэглэж ирсэн “Цагаан сар угтах баяр”-т Дорнод аймгийн төлөөлөл оролцов.


Хоёр тал ээлжлэн зохион байгуулж ирсэн энэхүү баярыг 22 дахь жилдээ тэмдэглэсэн нь энэ юм. Өмнө жилүүдэд Дорнод аймаг зохион байгуулахдаа ирсэн зочид төлөөлөгчдийг хөдөө нутгаар аялуулан, малчин айлд зочлуулж, уламжлалт ахуй соёлтой танилцуулжээ. 


Баярын хүрээнд Дорнод аймгийн төлөөлөл Шинэ барга баруун хошуунд айлчлан ажил хэргийн уулзалт хийжээ. Түүнчлэн хоёр талын хамтарсан үзэсгэлэн худалдаа, бөхийн барилдаан, сээр цохих тэмцээн энэ үеэр зохион байгуулсан байна.


Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт драмын театр, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын  ШББХ-ны Улаанмөчир театрын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтоор “Цагаан сар угтах баяр”-ыг өндөрлөжээ. 

Холбоотой мэдээ