ДОРНОГОВЬ: Дэлгэрэх суманд цасны зузаан хамгийн их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-02 12:01:52

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс аймгийн сумдад хээрийн цасны хэмжилт хийжээ.


Нэгдүгээр сарын 31-ний байдлаар Дэлгэрэх суманд цасны дундаж зузаан 15 см, Айраг, Иххэт суманд 14 см, Хөвсгөл, Эрдэнэд 6 см, Алтанширээ, Хатанбулагт 5 см, Улаанбадрах, Замын-Үүдэд 3 см, Сайхандулаан, Мандах, Сайншандад 2 см, Өргөн суманд 1 см байгаа юм.



Холбоотой мэдээ