ХЭНТИЙ: Гурилын салбар үйлдвэр байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-02-05 08:24:22
Чингис, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. "Улаанбаатар гурил” ХХК хүн амын гурилын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээс хангах, орон нутагт ажлын байр бий болгох зорилгоор Хэнтий аймагт салбар үйлдвэр байгуулах талаар санал солилцлоо.

Уулзалтад аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав тэргүүтэй удирдлагууд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ, “Улаанбаатар гурил” компанийн дэд захирал Э.Золбоо нар оролцлоо.

“Улаанбаатар гурил” ХХК Монгол Улсын гурилын зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа ханган ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээгээрээ үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч билээ.
Холбоотой мэдээ