ДОРНОГОВЬ: Хураан авсан хүнсний ногооны хэмжээ нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-02-01 15:36:06

Сайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд Дорноговийн тариаланчид 20.4 га талбайд төмс, 89.2 га-д хүнсний ногоо тариалж, 117.7 тонн төмс, 526.1 тонн хүнсний ногоо хураан авчээ. Хурааж авсан төмс өмнөх оныхоос 13.4 тонноор багасч, хүнсний ногоо 102.9 тн-оор нэмэгдсэн байна.


Харин 12094.4 тонн өвс хадлан, 640.8 тонн гар тэжээл, 436.7 тонн хужир шүү тэжээл бэлтгэсэн нь өмнөх онтой харьцуулахад, хужир шүү 4.9 хувиар багасч, гар тэжээл 1.3 хувиар, бэлтгэсэн өвс 54.3 хувиар тус тус нэмэгдсэн аж.


Дорноговь аймагт өнгөрсөн жил “Шинэ хөдөө” төсөл хэрэгжүүлж,  сум бүрд тодорхой тооны хүлэмж, газар тариаланд ашиглах иж бүрэн трактор, 1,3 тоннын усны нөөцийн сав зэргийг олгож байжээ.

Холбоотой мэдээ