ДУНДГОВЬ: “Улсын хошой аварга малчин” 1, “Улсын аварга малчин өрх” 10-аар нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-18 12:45:08
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, аварга фермер, тариаланчдыг тодруулжээ. Дундговь аймгийн хувьд “Улсын хошой аварга малчин” нэг, “Улсын аварга малчин өрх” 10-аар нэмэгдлээ.


Дэрэн сумын Алаг-Өндөр багийн малчин Жасрайн Одонпүрэв 2018 онд "Улсын аварга малчин" болж байсан бол энэ жил "Улсын хошой аварга малчин" боллоо.


"Улсын аварга малчин өрх"-өөр:

1. Баянжаргалан сумын Шилийн гол багийн малчин Сампилын Сүхбаатар

2. Говь-Угтаал сумын Морьт багийн малчин Гүржавын Ганбаатар

3. Хулд сумын Бүлээн багийн малчин Хавгын Ганболд

4. Эрдэнэдалай сумын Цавчир багийн малчин Хаянхярваагийн Доржсүрэн

5. Дэлгэрцогт сумын Дэлгэр-Эмт багийн малчин Гончигдагвын Батчулуун

6. Сайнцагаан сумын Тэвш багийн малчин Шатарын Мөнхбат

7. Адаацаг сумын Ар-Урт багийн малчин Ядамзавын Энхболд

8. Дэрэн сумын Саруул багийн малчин Намсрайн Болдбаатар

9. Луус сумын Наран багийн малчин Баатарсүрэнгийн Одхүү

10. Сайнцагаан сумын Далай багийн малчин Цэсрэнгийн Дашзэгвэ нар тодорчээ.


Тус аймгийн хувьд 1962 оноос хойш ийнхүү "Улсын аварга малчин өрх" 192, "Улсын аварга саальчин" 4 төрөн гарсан бөгөөд жилдээ 10 аварга тодорсон анхны тохиолдол болж байна. Түүхэндээ 2015, 2017, 2020 онд найман “Улсын аварга малчин өрх” шалгарч байсан нь жилдээ хамгийн олон тохиолдолд тооцогдож байжээ. 

Холбоотой мэдээ