ДУНДГОВЬ: Үндсэн хуультай холбоотой түүхэн баримтуудын үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-12 16:48:26
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Анхдугаар үндсэн хууль баталсны 100 жил, Шинэ Үндсэн хууль баталсны 32 жилийн ойд зориулсан түүхэн баримт бүхий үзэсгэлэнг өнөөдөр аймгийн ЗДТГ-ын “Говь” танхимд гаргаж, Үндсэн хуулийн үзэл санааг сурталчилж байна.


Тус үйл ажиллагааг Дундговь аймгийн ИТХ, ЗДТГ-ын Архивын тасаг, С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сан, аймгийн Музей хамтран зохион байгуулж, Төв номын сан, Архивын тасаг, Музейд хадгалагдаж буй Үндсэн хуультай холбоотой түүхэн баримтуудыг дэлгэжээ.


Тухайлбал, 1992 онд Шинэ Үндсэн хуулийг батлахад оролцсон Дундговь аймгийн төлөөлөгчдийн гэрэл зураг, намтар, түүхэн баримтууд, хэрэглэж байсан эд зүйлс, бичиж гаргасан ном, тухайн үеийн шийдвэрийн эх гэх мэт зүйлийг дэлгэн сурталчилсан юм. Үзэсгэлэнд төлөөлөгч С.Батмөнхийн 17 жил барьсан цүнх, үзэг, хууль батлах үеэр хэлж байсан үг, гаргасан саналын нь эмхэтгэл, төлөөлөгч С.Хүүхэнбаатарын хадгалж байсан Үндсэн хуулийн эх сурвалж ном, Т.Тогоогийн хэрэглэж байсан эд зүйлс, үнэмлэх зэргийг байрлуулжээ.  


Энэхүү үйл ажиллагааны үр дүнд тус аймгаас сонгогдон Үндсэн хууль батлахад оролцсон бүх төлөөлөгчийн түүхэн дурсгалт эд зүйлсийг аймгийн Музейд хүлээн авч, үзмэр байгуулах ажээ. 


Шинэ Үндсэн хууль батлах үйл хэрэгт ард иргэдийнхээ төлөөлөл болон Дундговь аймгаас Б.Батмөнх, С.Энх-Амгалан, Н.Сампилноров, Ж.Адъяа, Д.Адъяа, С.Батмөнх, Ж.Хүүхэнбаатар, Г.Бөхчулуун, Ж.Тувааннайдан, З.Жанжаадорж, Т.Жагай, Ц.Бямба-Очир, С.Халзанхүү, Д.Цэдэнбал, Т.Тогоо, М.Моёор, Н.Шура нарын 17 депутат оролцож байжээ.



















Холбоотой мэдээ