ДУНДГОВЬ: Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 4,4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-10 12:59:30
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Дундговь аймаг 2024 оны төсвийн жилд Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 4,443,283,130 төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.


Тодруулбал, барилга угсралт, их засварын ажилд 1,418,012,053 төгрөг, тоног төхөөрөмжид 1,389,681,200 төгрөг, төсөл хөтөлбөрүүдэд 1,225998,261 төгрөг, шилжих хөрөнгө оруулалтаар 409,692,616 төгрөг зарцуулах юм.


Шилжих хөрөнгө оруулалтаар Олгойн говийн ус цэвэршүүлэх байгууламжийн барилга шинээр барих, Дэлгэрцогт сумын Соёлын төвийн тохижилт, Луус сумын төрийн албан хаагчдын байрны гадна засвар, талбайн тохижилт, Цагдаагийн газрын албан хэрэгцээнд авто машин худалдан авах аж.


Барилга угсралтг их засварын ажлын хүрээнд Боржигон мандал ӨЭМТ-ийн барилгын өргөтгөл, 3 багийн төвийн барилга барих, Говь-Угтаал суманд биеийн тамирын талбайг өргөтгөх зэрэг 8 ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.


Түүнчлэн Сайнцагаан сумын 2 сургуульд мэдээлэл зүйн “SMART” кабинет байгуулах, Төв халхын дуулалт жүжгийн театрын албан хэрэгцээнд автобус худалдан авах, театрын агааржуулалтын сиситем суурилуулах, Сайхан-Овоо сумыг камержуулах, Сумдын ЭМТ, аймгийн Нэгдсэн эмнэлэгт тоног төхөөрөмж худалдан авах, улсын чанартай авто зам дагуу хурдны камер суурилуулах болон хог зөөврийн машин, универсаль трактор болон ШШГГ-ын албан хэрэгцээнд авто машин худалдан авахаар төсөвлөжээ.


Дундговь аймгийн хувьд сүүлийн жилүүдэд хүний хөгжил, боловсролын чанарыг сайжруулахад ихээхэн анхаарч, залуу боловсон хүчнийг сургах, орон байраар хангах зэрэгт дэмжлэг үзүүлж байгаа. Тиймээс 2024 онд “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 450,0 сая, “Дундговь-Боловсролын чанар” төслийг хэрэгжүүлэхэд 300,0 сая, “Аялал жуулчлалыг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 100,0 сая төгрөг, бага ангийн сурагчдын эрүүл мэндийг  дэмжих “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 75,998,261 төгрөг зарцуулахаар тусгаад байна.


Түүнчлэн “Тэрбум мод” хөтөлбөр, “Дундговио ногооруулья” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 100,0 сая төгрөг зарцуулах ажээ.


Харин ОНХС-аас 2024 онд шилжих хөрөнгө оруулалтаар 1,528,660,872 төгрөг, барилга угсралт, их засварын ажилд 5,685,881,304 төгрөг, тоног төхөөрөмж худалдан авахад 183,205000 төгрөг, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 1,003074,952 төгрөг, нийт 8,400,822,128 төгрөг зарцуулах бөгөөд үүний дотор “Ид шидийн орон” хүүхэд хөгжил хамгааллын төсөлд 365,574,952 төгрөг, Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд “Нээлттэй аймаг” хөтөлбөр хэрэгжүүлэхэд 200,0 сая төгрөг, аймгийн төвийг камержуулахад 939,074,023 төгрөг зарцуулахаар баталсан байна. 

Холбоотой мэдээ