ДУНДГОВЬ: Сайнцагаан сумаас 11 өрхийн 7000 гаруй мал бусад аймгийн нутагт оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-09 12:23:23
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. 2023 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Дундговь аймгийн Сайнцагаан сум 376,2 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 400 толгойгоор өссөн үзүүлэлттэй байна.


Тодруулбал, 21199 адуу, 7866 үхэр, 1036 тэмээ, 179402  хонь, 166725 ямаа тус тус тоолуулж, малынхаа тоогоор аймагтаа хоёрдугаарт жагсаж байна.


Сайнцагаан сум нь аймгийн төвийн сум бөгөөд төвийн 5, хөдөөгийн 4 багтай. Тус сумын малчдаас Төв, Сүхбаатар, Дорнод, Говьсүмбэр аймагт 11 малчин өрхийн 7000 гаруй мал,  өөрийн аймгийн 8 суманд 21 малчин өрхийн 11,0 мянган толгой мал отроор өвөлжиж байгаа ажээ.


Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар тус сумын Засаг даргын орлогч И.Эрдэнэцогоос тодруулахад, -“Сумын нийт нутгаар 3-4 см зузаантай цасан бүрхүүл тогтсон, одоохондоо өвөлжилт хүндрээгүй байна. Сумын аюулгүйн нөөцөд 17 тонн алтан тарианы хивэг, тэжээл, 70 тн Дорнодын нарийн ногоон өвсний нөөцтэй байгаа. Цагийн байдал хүндэрвэл өвс тэжээл нэмж бүрдүүлнэ” гэлээ. 




Холбоотой мэдээ