БАЯНХОНГОР: Нэн шаардлагатай 10 өрхийг гэртэй болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-11 14:37:43

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын орон гэр зайлшгүй шаардлагатай 10 айл өргөө цагаан гэртэй боллоо.


Төсөл хэрэгжүүлэгчид орон гэр зайлшгүй шаардлагатай, цаашид арчилж хамгаалаад аваад явчих чадамж бүхий айл өрхийг судалгаанд үндэслэн сонгожээ. Дээрх шалгуурын дагуу Баянхонгор сумаас гэр хүссэн өргөдөлтэй айл өрхийн дунд судалгаа явуулж өөрийн гэсэн орон гэргүй, айлын зуны пинд амьдардаг, айлаар хоноглодог зэрэг хүнд нөхцөлд амьдарч буй олон хүүхэдтэй гэр бүл, өрх толгойлсон эх болон эцэг нарын 10 өрхийг сонгосон байна. 


Гэрүүдийг Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга асан, “Номин Богд” ХХК-ийн захирал Баасангиийн Батбаярын дэмжлэгээр олгож буй бөгөөд гэр гардуулан өгөх үйл ажиллагааг Баганат талбайд зохион байгууллаа. Үйл ажиллагаанд “Номин богд” ХХК-ийн захирал Б.Батбаяр, Баянхонгор сумын ИТХ-ын дарга С.Батцэрэн, Хотын захирагч, Баянхонгор сумын Засаг дарга Г.Энхбаяр нар оролцож 10 гэрийг эздэд нь албан ёсоор гардуулан өгөв. 

Холбоотой мэдээ