Өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд 20:00 цаг хүртэл ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-06 15:06:26

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний идэвхжил өндөр байгаа тул Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалаар өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж эхэлжээ.


Тодруулбал, өнөөдрөөс жижүүр эмч, сувилагч ажиллаж эхэлсэн байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажлын өдрүүдэд 17:00-20:00 цаг хүртэл жижүүр эмч ажиллана. Харин амралтын өдрүүдээр 10:00-15:00 цаг хүртэл жижүүр эмч ажиллах ажээ. Тиймээс иргэд өөрийн харьяаллын дагуу өрхийн эмнэлэгтээ үйлчлүүлэх боломжтой болсон байна. 

Холбоотой мэдээ