PlayStation 5-ын шинэ загвар худалдаанд гарна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2023-10-12 11:18:19

ТОКИО, 2023 оны аравдугаар сарын 12 /Kyodo/. Sony компани PlayStation 5 видео тоглоомын консолийн шинэ загварыг ирэх 11 дүгээр сараас Японы дэлгүүрүүдэд худалдаалж эхлэхээр болсноо лхагва гарагт мэдэгджээ. Энэхүү консоль нь хэмжээний хувьд жижиг боловч санах ойн багтаамж ихтэй байх ажээ.


Ultra HD Blu-ray” дискээр тоноглогдсон тоглоомын төхөөрөмж 11 дүгээр сарын 10-наас 66 980 иений /450 ам.доллар/ үнэтэйгээр худалдаанд гарах бол ийм дискгүй дижитал хувилбар нь 59 980 иенээр худалдаалагдана гэж Sony Interactive Entertainment компани мэдээлжээ.


Шинэ загварын санах ойн багтаамж нь 1 терабайт болж нэмэгдсэн ба өмнөх загвараасаа хэмжээний хувьд 30 гаруй хувиар жижиг буюу 35.8 см өргөн, 21.6 см зузаантай болжээ. 


Sony-гийн мэдээлснээр, өмнөх загварыг нөөц нь дууссаны дараа борлуулахаа зогсоох бөгөөд шинэ загварыг 11 дүгээр сараас эхлэн АНУ зэрэг гадаадын зах зээлд мөн худалдаалж эхлэх ажээ. 

Холбоотой мэдээ