Оршин суугаа улс нь тогтоогдоогүй 22 этгээдийг эрчимтэй эрэн сурвалжилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-06-14 13:59:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх “Шувуу” ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.


Үүнтэй холбогдуулан Бүгд Найрамдах Киргиз Улсад хэрэгт холбогдон хоригдож буй нэг, Бүгд Найрамдах Казахстан Улсад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гурав, БНСУ-д байгаа зургаа, БНХАУ-д байгаа хоёр зэрэг оршин суугаа улс, хаяг нь тогтоогдсон 25 этгээдийг шилжүүлэн авч ирэх, оршин суугаа улс нь тогтоогдоогүй 22 этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг даалгажээ. 

Холбоотой мэдээ