Дорнын эдийн засгийн чуулга уулзалт Владивосток хотод эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2022-09-04 21:39:59

МОСКВА. /ТАСС/. Есдүгээр сарын 7-нд Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн чуулганд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хамт Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхий сайд Никол Пашинян, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу, Мьянмар Улсын Төрийн захиргааны зөвлөлийн дарга, Түр засгийн газрын Ерөнхий сайд, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Мин Аун Хлайн нар оролцоно гэж Кремлийн хэвлэлийн албанаас ням гарагт мэдээлэв.


Энэ жил “Олон туйлт дэлхийд чиглэсэн замд” сэдэвтэй өрнөх Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн чуулганд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэхийн зэрэгцээ Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Малайзийн Ерөнхий сайд Исмаил Сабри Якоб нар дүрс бичлэгээр мэндчилгээ дэвшүүлнэ гэж ОХУ-ын төрийн тэргүүний хэвлэлийн албаны мэдээнд тэмдэглэжээ.


Мөн өдөр В.В. Путин Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад урилгаар оролцох гадаад улсуудын удирдагчидтай хоёр талын уулзалт хийж, хоёр талын харилцааны болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудаар санал солилцохоор төлөвлөж байгаа ажээ.

Холбоотой мэдээ