Баяр наадмын хороонд морины үүлдэр угсаа тогтоох дэд хэсэг ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-13 12:03:50

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн ЗДТГ-ын саналыг үндэслэн Ардын хувьсгалын 98 жилийн ойн аймгийн баяр наадмын бэлтгэл хангах, тэмдэглэн өнгөрүүлэх аймгийн хороо болон салбар хорооны бүрэлдэхүүнийг байгуулаад байна.

          - Аймгийн баяр наадмын хороог 10 салбар хороотой байгуулсан. Энэ жилийн хувьд хурдан морины салбар хороонд морины үүлдэр угсаа тогтоох, шүдлэх ажлын дэд хэсэг гэж шинээр бий болголоо. Хурдан морины уралдаан сүүлийн үед үүлдэр угсааны талаар байнга маргаантай болдог учраас ийм арга хэмжээ авлаа гэж аймгийн баяр наадмын хорооны нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг ярилаа.

          Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид аймгийн баяр наадам зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд морин спорт уяачдын холбооны төлөөллийг оролцуулахгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна.

Холбоотой мэдээ