Ирэх жил цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тоог баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-06-12 11:38:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид тус аймагт 2020 оноос эхлэн цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тоог баталлаа.

          Ирэх жилээс эхлэн тус аймагт 37 иргэн цэргийн дүйцүүлэх албыг хаах болжээ.

      -2020-2021 онд цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тоог цэрэг татлагын товчоо, цэргийн штабын санал дүгнэлт, иргэдийн өргөдөл хүсэлтийг харгалзан 37 байхаар тогтоолоо. Энэ тооны хязгаарт багтаан иргэдийг цэргийн дүйцүүлэх албанд тэнцүүлэн авч хил хамгаалах туслах хүчин, сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн ангид алба хаалгах ажил зохион байгуулна гэж аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахмад Ц.Цэрэнтогтох ярилаа.

          Цэргийн дүйцүүлэх албанд сум бүрээс цэргийн насны залуучуудыг элсүүлэн тухайн орон нутгийн батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хүн, малын гоц халварт өвчний үед тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах зэрэг ажилд оролцуулах юм. Тэшиг, Сэлэнгэ суманд 4 иргэн хил хамгаалах туслах хүчний гишүүнээр цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж улсын хилийн бүс, зурваст улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад оролцуулахаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ