С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-04-20 10:42:12

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монголын ардчилсан хувьсгалын анхны удирдагчдын нэг, Улсын Бага хурлын болон УИХ-ын гишүүн С.Зориг агсан энэ өдөр мэндэлжээ.

Тэрээр 1962 оны 4 дүгээр сарын 20-нд тухайн үеийн Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болон мэндэлжээ.


Жил бүрийн энэ өдөр төр, засаг, улс төрийн нам, эвслийн удирдлага, хамтран зүтгэж байсан журмын нөхөд түүнд хүндэттэл илэрхийлдэг. Өнөөдөр АН-ын удирдлага, Монголын Ардчилсан холбоо (МоАХ), Иргэний зориг-Ногоон нам, эвслийн гишүүд, удирдлага, иргэд, сургуулийн сурагч нар түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэлээ.


Санжаасүрэнгийн Зориг нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэж байх үедээ 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм.


関連ニュース