Ховдын бөхчүүд хагас шигшээд шалгарч, Говьсүмбэрийн багтай таарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-20 09:30:11

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Үндэсний “Алтан цом”-ын шөвгийн наймын сүүлийн барилдаан өчигдөр Ховд-Баян-Өлгий аймгийн багийн хооронд боллоо.


Уг барилдаанд улсын аварга О.Хангай, заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий нараар манлайлуулсан “Ховд” дэвжээний бөхчүүд өрсөлдөгчөө 19:6-гаар илүүрхэв. Тус барилдаанд Ховдын бөхчүүдээс улсын аварга О.Хангай, заан Б.Бат-Өлзий нар тав, заан Б.Пүрэвсайхан дөрөв, аймгийн арслан М.Баяржавхлан гурав, У.Батцоож хоёр давжээ.


Тэгвэл Баян-Өлгийн хүчтэнүүдээс багийн манлай улсын заан Б.Серик гурван даваа авч үүргээ хангалттай гүйцэтгэсэн бол аймгийн хурц арслан У.Береке, М.Еркебулан, аймгийн заан Е.Көптилек нар тус бүр нэг даваа авсан байна. Ховдын бөхчүүд “Алтан цом”-ын барилдааны турш өрсөлдөгч багтаа 10 даваа алдаагүй гэдэг амжилттайгаар хагас шигшээд Говьсүмбэр аймгийн арслангуудтай барилдахаар боллоо.


Хагас шигшээд Архангай-Өвөрхангайтай, Ховд-Говьсүмбэртэй таарсан бөгөөд тус барилдаан ирэх тавдугаар сард болно.

関連ニュース