Хоёр хоногийн дараа “Музейн нээлттэй өдрүүд” эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-28 14:02:52

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Соёлын сайдын тушаалаар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулдаг.


Тэгвэл нөгөөдрөөс энэхүү өдрүүд эхлэх гэж байна. Эл өдрүүдэд төрийн болон орон нутгийн өмчит бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ. Энэ үеэр нийслэл, орон нутаг дахь бүх музейн ачаалал хэт ихсэж, үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг учраас соёлтой үйлчлүүлэхийг холбогдох хүмүүс уриаллаа.


Энэхүү өдрүүд нь соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой юм. Хүүхдүүд музей үзсэний дараа “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрт хамрагдаж, түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялах боломжтой.


2023 оны “Музейн нээлттэй өдрүүд”-ээр улсын хэмжээнд 174 512 хүн музей үзжээ. Үүний 30 хувь нь хүүхэд байсан байна. 

関連ニュース