"Хү" хамтлаг аялан тоглолтоо Австралийн Мельбурнээс эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-26 13:17:12

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хүннү рок урсгалыг дэлхий дахинд түгээж, эх орныхоо нэрийг гадаадад сурталчлахад онцгой үүрэг гүйцэтгэж яваа уран бүтээлчдийн нэг нь "Хү" хамтлагийн залуус юм.


Тэд 2024 оны аялан тоглолтын товоо цахим хуудсаараа дамжуулан албан ёсоор зарлажээ. Тодруулбал, ирэх сарын 21-нд Австралийн Мельбурн, 23-нд Сидней, 24-нд Брисбен хотод тус тус тоглох юм байна. Уг тоглолт нь Knotfest Australia фестивалийн хүрээнд болж буйгаараа онцлогтой.


Тус хамтлагийнхан "Rumble of Thunder” нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад буй. Шинэ цомогт “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” зэрэг 13 дуу багтсан байна.

関連ニュース