ХӨВСГӨЛ: Мөсний баярт “Qirwa Anka” хамтлаг оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-23 13:27:40

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. “Хөх сувд-2024” мөсний баярт  Өмнөд Америкийн Эквадор улсын үндэсний соёл урлагийн илэрхийлэл болсон хөгжмийн “Qirwa Anka” хамтлаг хүрэлцэн ирж тоглолтоо толилуулна.

 Тус хамтлаг нь 39 жилийн түүхтэй ах, дүү хоёр гишүүнтэй бөгөөд өөрсдийн зохиосон болон дэлхийн сонгодог бүтээлүүдээс хүргэнэ.

Өнгөрсөн оны Мөсний баярт БНСУ-ын Тэжон хотын “Намчон” үндэсний хөгжмийн хамтлаг оролцож ая дуугаа өргөсөн юм.




Мөн Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр мөсөн шагайн тэмцээн, мөсөн сурын харваа, дарвуулт завины үзүүлбэр, тахтай морин чарганы уралдаан, цасны мотоциклын үзүүлэх тоглолт зэрэг сонирхолтой уралдаан тэмцээн болно.

 "Хөх сувд-2024" мөсний баяр гуравдугаар сарын 2, 3-нд Хатгал тосгонд болно.

 

 

 

関連ニュース