ХӨВСГӨЛ: “Нүүдэлчдийн сав суулга” түр үзэсгэлэнг дэлгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-22 12:01:59

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төв музей “Нүүдэлчдийн сав суулга” түр үзэсгэлэнг дэлгэлээ.


Ард түмний оюун ухаанаар бүтэж хойч үедээ уламжлагдан, хадгалж ирсэн соёлын өвийн нэг хэсэг нь уламжлалт сав суулга юм.


Энэ удаа монгол уламжлалт сав суулгыг олон нийтэд танилцуулах, эрт дээр үеэс байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй уламжлалт сав суулгын зүйлийг хэрэглэж ирсэн гэдгийг сурталчлах зорилготой гэдгийг Төв музейн Эрдэм шинжилгээний ажилтан М.Одмаа хэлж байлаа.



Монголчууд  хувин, таваг, даллагын модон сав, тэвш зэрэг олон төрлийн сав суулгыг ихэвчлэн хус, нарс, хуш, улиас, сухай, агар, зандан зэрэг модоор урладаг байжээ.


Мөн сав суулга хийх модыг байгалийн аргаар сүүдэрт хатаахаас гадна урсгал усанд хийх, тосонд чанах зэрэг уламжлалт аргыг хэрэглэдэг байна.


Модон эдлэлийг үзэмжтэй харагдуулах зорилгоор хээ, угалз, дүрсийг өнгө ялган будаж, сийлбэрлэх, зүмбэрлэх аргаар чимэглэж иржээ.

 

関連ニュース