ХӨВСГӨЛ: Мөсний баяраар 30 гаруй жуулчны бааз ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-20 17:22:01

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 20  /МОНЦАМЭ/. “Хөх сувд-2024” мөсний баярын үеэр 30 гаруй жуулчны бааз ажиллахаар захиалгаа авч эхэллээ.




Тус аймагт жуулчны баазууд зөвхөн зуны улиралд ажилладаг байсан бол 2021 оноос эхлэн Арт 88, Тойлогт баазууд өвлийн улиралд тогтмол жуулчин хүлээн авч эхэлсэн бөгөөд өвлийн улиралд ажилладаг баазуудын тоо нэмэгдсээр байна.




Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарт 4000 орчим иргэн ажиллаж, нэг ээлжиндээ зуны улиралд 9000 орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай нийт 100 жуулчны бааз, 150 гэр буудал тогтмол үйл ажиллагаа явуулж байна.


Өнгөрсөн онд нийт 128451 жуулчин ирснээс 20760 нь гадаадын жуулчин байна.

 

関連ニュース