ХӨВСГӨЛ: Малчдад шаардлагатай эм тариа, ногоон өвс, тэжээл хүргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-19 13:07:40

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд өвөлжилт хүндэрч, цас их орсны улмаас зарим малчныд хүрэх боломжгүй байгаа юм.


Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар ангийн 0231 дүгээр салбарын хилчид туулах чадвар бүхий автомашинаар тус сумын Дэлгэрхаан багийн нутаг Галуутын голын чиглэлд үүрэг гүйцэтгэж, Босго, Улаан хад, Цолын өтөг хэмээх газарт өвөлжиж буй 3 өрхийн 11 иргэнд шаардлагатай эм тариа, ногоон өвс, тэжээл хүргэлээ.


Мөн цасанд боогдсон иргэд болон сургууль, цэцэрлэгийн насны 13 хүүхдийг сумын төвд хүргэж ирсэн байна.

 

関連ニュース