ХӨВСГӨЛ: Рэнчинлхүмбэд -46,1 градус хүйтэн хонолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-19 09:18:46

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд өнгөрсөн шөнө -46,1 градус хүйтэн хонолоо.


Цаг уурын ажиглалтын талбайд нийт нутгаар 1-22 см цасан бүрхүүлтэй байна.




Хамгийн их нь Цагаан-Үүр, Галтад 22 см, Улаан-Уулд 21 см цастай байна.


Ойрын өдрүүдэд Дархадын хотгор том голуудын хөндийгөөр 35-40 градус, өдөртөө 25-30 градус хүйтэн байх бөгөөд энэ сарын 22-ноос хүйтний эрч бага зэрэг сулрах ажээ.

 

 

関連ニュース