ХӨВСГӨЛ: “Хөх сувд-2024” мөсний баярын хөтөлбөр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-17 14:23:51

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг "Хөх сувд-2024" мөсний баярыг гуравдугаар сарын 2, 3-нд Хатгал тосгонд зохион байгуулна.


Энэ жил тус баярыг олон улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.


 


Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар Мөсний баяр хийж, арваад чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байсан түүхтэй.

 

関連ニュース