ХӨВСГӨЛ: Цагаан бургасын давааг нээв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-02-17 11:40:47

Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутгаар цас орж шуурсны улмаас Цагаан бургасын даваа хаагдсан байна.


Бүрэнтогтох сум, Эрчим багийн Цагаан бургасын даваа хаагдаж, автомашин зорчих боломжгүй байна гэсэн дуудлагаар Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашинтай, Хөвсгөл АЗЗА ТӨХК-ийн 3 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж авто замыг нээжээ.


 Өглөөний 8.00 цагийн байдлаар нийт нутгаар 20 см цасан бүрхүүл тогтсон байна.


Өнгөрсөн шөнө Улаан-Уул суманд -34,2 градус хүйтэн хоножээ.


Өнөөдөр зарим нутгаар цас орж байгаа тул тээврийн хэрэгслийн жолооч нар онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх, иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

 

 

関連ニュース