Филиппинийг хүчтэй хар салхи дайрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 13:21:47

МАНИЛА. /Xinhua/. Филиппинийг “Гони” хар салхи дайрсны улмаас хөрсний гулсалт үүссэнээр 14 хүн амь эрсдэж, гурван хүн сураггүй болжээ.

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй хар салхины улмаас тус улсын хойд нутагт голдуу 10 байршилд хөрсний гулсалт үүссэн байна.

Хар салхи 80 гаруй байшин барилгыг сүйтгэж, 32 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэжээ.

Орон гэргүй болсон нэгэн оршин суугч, “Хар салхи маш хүчтэй байсан. Ойролцоо нисэх онгоц осолдож байгаа юм шиг л санагдсан” гэв.

Г.Доржханд

Related news
Comments