"ЕВРО 2024" тэмцээнд шигшээ багууд 26 тоглогчтой оролцохоор боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-05-04 12:28:31

МОСКВА, 2024 оны тавдугаар сарын 4 /TASS/. Германд болох Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багууд 26 тоглогчтой оролцох боломжтой болсныг Европын хөл бөмбөгийн холбооны (УЕФА) хэвлэлийн алба мэдээлжээ. 


Уг шийдвэрийг тус байгууллагын гүйцэтгэх хороо тавдугаар сарын 3-нд гаргасан байна. Тэмцээнд шигшээ багууд хамгийн багадаа 23 тоглогчтой оролцох боломжтой. Багууд зургаадугаар сарын 7-ны дотор тоглогчдынхоо нэрийг өгөх ёстой. УЕФА-гийн хэвлэлийн алба өмнө нь багуудын мэдүүлгийг 23 тоглогчоор хязгаарлана гэж мэдээлж байсан юм.


"ЕВРО 2024" тэмцээн ирэх зургаадугаар сарын 14-нөөс долоодугаар сарын 14-ний хооронд Герман улсад болно.


Related news