Хүүхдийн тэтгэмж, “Алдарт эх”-ийн одонгийн мөнгийг энэ сарын 14-нд олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-05-03 15:40:21

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ тавдугаар сард олгох хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарийг гаргажээ. Үүгээр:

Нийгмийн халамжийн тэтгэвэр

Асаргааны тэтгэмж

Амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт

Алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ энэ сарын 14-нд

Хүүхдийн мөнгөн тэтгэмж

Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 14-нд

Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний мөнгө

Насны хишиг

Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг олгоно.


Related news