Мэрил Стрип Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2024-05-03 16:07:28

ПАРИС, 2024 оны тавдугаар сарын 3 /Festival de Cannes/.  Каннын кино наадмын хүндэт шагналыг Америкийн тайз, дэлгэцийн урлагийн нэрт жүжигчин Мерил Стрип хүртэхээр болсныг наадмын зохион байгуулагчид мэдэгджээ. 


Мерил Стрип “A Cry In The Dark” киногоороо Каннын кино наадмаас “Шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналыг хүртсэнээсээ хойш 35 жилийн дараа наадмын хүндэт шагналыг хүртэж байна. "Цаг үеийнхээ хамгийн шилдэг жүжигчин" хэмээгддэг тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхээр болсон тухайд сэтгэгдлээ хэлэхдээ, түүний хувьд асар их нэр төрийн хэрэг бөгөөд Францад хүрэлцэн очихоо тэсэн ядан хүлээж байна гэжээ.


Өнгөрсөн онд Каннын наадмын хүндэт шагналыг АНУ-ын жүжигчин Майкл Дугласт олгосон юм. Тус наадмын 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслол тавдугаар сарын 14-25-ны өдрүүдэд болно.

Related news