“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-03 12:11:37

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монголд зочлох жилийн хүрээнд Монгол Улсыг Япон улсад сурталчлах “Go Mongolia” үйл ажиллагааг энэ сарын 4,5-ны өдрүүдэд Японы “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд “Хаврын баяр”-тай хамт зохион байгуулна.


Энэ үеэр Монгол, Японы уран бүтээлчдийн тусгай тоглолтыг аяллын 5 хөтөлбөртэй хамт толилуулах бөгөөд Японы нэрт жүжигчин, дуучин Акира Кобаяши, Монгол талаас Хурд хамтлаг, Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва, дуучин Г.Маргад /Magnet Brain/, “Зэвтү” хамтлаг оролцоно.



Мөн, “Чингис хаан ба түүхэн аялал”, “Говь ба од”, “Адал явдалт”, “Нэг жуулчинд нэг хонь ба нүүдлийн аялал”, “Өвлийн аялал ба тайга” хөтөлбөрийг танилцуулж, Япон зах зээлд ажилладаг “Алтантур” ХХК, “Жамо гранд трэйвэл” ХХК, “Түмэнхаан жуулчны бааз”, “Твин ворлд” ХХК, “Шинэ зууч трэйвел” ХХК, “Хэнгүн”ХХК, “Аэро Монголия” ХХК хамтран ажиллах юм. Энэ үйл ажиллагааг Японы NHK телевиз, Санкэй сонин, Nikkan спорт сонин, өдөр тутмын спорт, Хова сонин, ТВ Асахи, Чуничи сонин, Kyodo News, Орикон мэдээ сурвалжлах аж.



 

 

Related news