Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-03 11:54:17

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна.


Архангай, Улаанбаатар, Дундговийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй байгаа аж. Харин Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумын нутгаар хэвийн, бусад нутгаар дундаж түвшинд байна.


Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон тухай Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээлэлд дурджээ. 

Related news