Катарын ард түмний аж амьдрал, ахуй соёлыг толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-05-03 08:32:56

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Катарын Үндэсний музейн “Нүүдэл” буюу “On the Move” тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музйд энэ сарын 2-нд нээлээ.


Үзэсгэлэнг Катар Улсын Гадаад хэргийн яам ивээн тэтгэж Монголын үзэгчдэд толилуулж буйгаараа онцлогтой.  Катарын Үндэсний музейн сан хөмрөгөөс 50 гаруй биет үзмэр, түүхэн гэрэл зураг, баримтат киног үзэсгэлэнд дэлгэн газрын тос олборлохоос өмнөх Катарын малчдын аж амьдрал, ахуй соёлыг энэхүү цогц үзэсгэлэнд дэлгэн толилуулж байна. 


Үзэсгэлэнг Монгол Улсын талаас Соёлын дэд сайд П.Баттөр, Катарын Үндэсний музейн захирал эрхэмсэг Шейх Абдулазиз Аль Тани нар нээж үг хэлж, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүллээ.


Тус үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Катарын Үндэсний музейн захирал, Эрхэмсэг ноён Шейх Абдулазиз Аль Тани, Талал Радан Аль Шаммари, Катарын Үндэсний музейн Кураторын газрын дэд захирал Таниа Ал Мажид, Катарын Үндэсний музейн захиргаа, музейн хөгжлийн бодлогын ахлах шинжээч Доктор Александар Боуниа, Катарын Үндэсний музейн Сан хөмрөгийн хэлтсийн дарга Сунг Хёун Им, Нийгэм болон аман түүх судлаач Нажма-Ахмед нар оролцов. 

“Нүүдэл” тусгай үзэсгэлэн 8 дугаар сарын 11-нийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй ажиллана. 




















Related news