СЭЛЭНГЭ: Өргөн хэрэглээний барааны зарим нэр төрөл өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-02 14:53:32

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн өргөн хэрэглээний барааны зарим нэр төрөл өсөлттэй байна.

 

Тодруулбал, тус аймагт хонины мах 13000 төгрөг байсан бол 14000, үхрийн мах 16000-аас 18000, цагаан будаа 4100 төгрөгөөс 4167 мянган төгрөг болж тус тус өсжээ.

 

Харин бусад төрлийн бүтээгдэхүүн буюу ямааны мах, шатахуун, цагаан будаа, сүү, гурил, элсэн чихрийн үнэ тогтвортой байна.

Related news