Монголбанк 850.7 кг үнэт металл худалдан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-02 09:05:00

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны 4 дүгээр сард 850,7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 4.3 тонн үнэт металл худалдан авлаа.


Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 19.6 кг, Баянхонгор аймаг дахь хэлтэс 357.5 кг үнэт металл тус тус худалдан авсныг төв банк мэдээлэв.



Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ оны  4 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 252,256.24 төгрөг байв.

 



 

Related news