СЭЛЭНГЭ: Зээлд хамрагдах хоршоод өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-01 19:06:30

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан 900 сая төгрөгийн эх үүсвэрт 3.7 тэрбум төгрөгийн зээл авахаар 25 аж ахуйн нэгж хүсэлтээ ирүүлжээ.

 

Эдгээрээс III шат буюу нарийвчилсан судалгаанд 1 тэрбум төгрөгийн зээл авахаар 9 аж ахуйн нэгж өрсөлдөж байна.

 

Мөн Монгол Улсын Засгийн газрын 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн А/26, А/27 дугаар тушаалаар хөдөө аж ахуйн Загвар хоршоо болон жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад нийт 7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталжээ.

 

Үүнд Сэлэнгэ аймгаас “Загвар хоршоо”-д 4 хоршооны 798.5 сая төгрөгийн хүсэлтийг ирүүлжээ. Үүний III шат буюу нарийвчилсан судалгаанд 398.5 сая төгрөгийн зээл авахаар 2 хоршоо, “Жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй”-д 6 аж ахуйн нэгж 698.4 сая төгрөгийн хүсэлтээ ирүүлсэн байна.

 

Үүний III шат буюу нарийвчилсан судалгаанд 140 сая төгрөгийн зээл авахаар 1 аж ахуйн нэгж өрсөлдөж байна.

 

 

 

Related news