Японы Төв банк бодлогын хүүг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-04-26 17:21:41

ТОКИО, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /NHK/. Японы Төв банк мөнгөний бодлогоо өөрчлөхгүй хэвээр үлдээхээр шийдвэрлэснээ мэдэгдлээ. Энэхүү мэдэгдлийг баасан гарагт дууссан хоёр өдрийн хуралдааны дараа хийжээ.


Тодруулбал, Төв банк энэ оны гуравдугаар сард гаргасан шийдвэрээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тухайн үед Японы банк мөнгөний хэт зөөлөн бодлогоо эргэн харж, сөрөг түвшинд буюу -0.1 хувь байсан бодлогын хүүгээ 0-0.1 хувь болгож өөрчилсөн юм.  


Бодлого боловсруулагчид мөн Японы засгийн газрын бондыг өмнөхтэй ижил түвшинд үргэлжлүүлэн худалдан авахаар болжээ. Үүний зэрэгцээ тус банк дөрөвдүгээр сард эхэлсэн 2024 оны санхүүгийн жилийн инфляцын талаарх таамаглалыг ахиулж, 2.8 хувьд хүргэсэн нь нэгдүгээр сарын таамаглалаас 0.4 хувиар өсжээ. Мөн ирэх санхүүгийн жилийн инфляцын төсөөллийг 1.9 хувьд хүргэсэн байна.

Related news