Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-16 10:11:36

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. “Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.


Эхний өдрийн сонсголоор эмийн хүртээмжийн асуудлыг хэлэлцсэн бол өнөөдөр эмийн үнэ, түүний шалтгаан нөхцөлийн талаар хянан шалгагч нар шинжээчдийн тайлан дүгнэлтийг авч хэлэлцэн, гэрчүүдийн тайлбарыг сонсох юм. Өмнөх өдрийн төлөвлөсөн сэдвүүдээс төрийн байгууллага дахь эм хангамжийн байгууллагын хамаарлын асуудлыг хэлэлцэж амжаагүй тул өнөөдөр үргэлжлүүлэх аж.


Энэ үеэр Түр хорооны хянан шалгагчийн танилцуулгыг сонсож, гишүүд болон сонголын бүрэлдэхүүн асуулт асууж, хариулт авна.



Related news