СҮХБААТАР: Бүх нийтийн гүйлтийн аяныг эхлүүллээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2024-04-15 13:35:07

Баруун-Урт, 2024 оны дөрөвдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Биеийн тамир спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд аймгийн БТСГ-аас Илүүдэл жингүй Эртэч сүхбаатарынхан” уриатай бүх нийтийн гүйлтийн аяныг эхлүүллээ.

 

2024 оны 10 дугаар сарын 12 хүртэл бүтэн зургаан сар үргэлжлэх тус аян долоо хоногийн бямба гараг бүрийн 7.00 цагт төв талбайд болно.