ХӨВСГӨЛ: Ажил мэргэжлийн зөвлөхөөр 60 хүнийг бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-04-12 14:45:59

Мөрөн, 2024 оны дөрөвдүгээр  сарын 12 /МОНЦАМЭ/. “Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд аймгийн ЗДТГ, ХГБХХГ, БШУГ, Карьер донор хөдөлмөрийн бирж хамтран Ажил мэргэжлийн зөвлөх бэлтгэх сургалтыг 2 үе шаттай зохион байгуулж байна.


Сургалтад ЕБС-ийн нийгмийн ажилтан, насан туршийн боловсролын багш 60 хүн хамрагдаж байна. Сургалтад хамрагдсан хүмүүс ажил мэргэжлийн зөвлөх болж гэрчилгээ гардан авч сургууль бүр дээр ажиллаж, хүүхэд, өсвөр үеийнхэнд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээг хуваарийн дагуу тогтмол хэрэгжүүлэх юм.



Ийнхүү мэргэжлийн зөвлөх Хөвсгөл аймгийн 24 суманд бэлтгэгдэн ажилласнаар хүүхдийн ирээдүйгээ зөв чиглүүлэх, насан туршдаа сурч боловсрох, ажил мэргэжлээрээ өсөж хөгжих, өөрийнхөөрөө чөлөөт сонголт хийх хэрэгцээнд нь нийцүүлж, зөв мэдээллээр хангана.



Мөн тэдэнд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт бүхий ажил, мэргэжлийн чиг баримжааны үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн тогтолцоог хөгжүүлэх алхмыг эхлүүлж байна.

 

Related news