ДОРНОД: Нөмрөг тасын үржлийн нутаг нь Угтамын байгалийн нөөц газар юм

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-12 13:12:18

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Угтамын байгалийн нөөц газар нь Хонин тоодог, Нөмрөг тас зэрэг дэлхийд ховор шувуудын үржлийн нутаг юм.


Үржлийн нөмрөг тасын хувьд нарс мод үүрлэх чухал орчин  нь болдог. Бие гүйцсэн тасууд үржлийн нутагтаа үлдэж өвөлждөг байна. Сонирхуулахад, Монголын шувуу хамгаалах төв олон улсын хэмжээнд ховордож болзошгүй ангилалд орсон Нөмрөг тасын нүүдлийн судалгааг гүйцэтгэж байна. Судалгаанд хамрагдсан залуу тасууд бүгд БНАСАУ, БНХАУ-ын зааг хилийн бүс төдийгүй хамгийн зүүн хойд талын өвөлжсөн нутаг нь ОХУ-ын хамгийн зүүн өмнөд нутаг болох Владивостокийн орчим байжээ.


Угтамын БНГ нь нарс, хус, улиас зэрэг холимог ойтой. Түүнчлэн томоохон ам, хөндийгөөр нь бүйлээс, бургас зэрэг бут сөөглөг ургамлууд шигүү торлог үүсгэдэг учир олон зүйлийн шувууд үржихэд таатай орчин болдог. Ялангуяа хар хур, дагуур ятуу зэрэг шувуудын үржиж өвөлжих хамгийн тохиромжтой нутаг юм. 

Related news