ДОРНОД: "Таван хан ноён", "Хилчин" багийн тамирчид аваргаар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-04-03 22:36:48

Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Чойбалсан хотноо найман өдрийн турш зохион байгуулсан Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн дөнгөж сая дууслаа.


Тэмцээний хөвгүүдийн төрөлд алтан медалийг Сэлэнгэ аймгийн "Таван хан ноён" баг хүртэж аваргалав. Мөнгөн медалийг Ч.Мөнхбатаа, С.Сумъядорж дасгалжуулагчтай Дорнод аймгийн БТСГ-ын баг тамирчид, хүрэл медалийг Өмнөговь аймгийн "Хан-Уул" спортын 7-р сургуулийн шигшээ баг хүртсэн байна. Харин охидын төрөлд алтан медалийг хилийн цэргийн 0132-р анги, мөнгөн медалийг Говь-Алтай аймгийн БТСГ, хүрэл медалийг Дундговь аймгийн БТСГ-ын шигшээ багийн тамирчид хүртэв.


Ийнхүү 14 жилийн дараа Дорнод аймагт болсон идэрчүүдийн тэмцээнд таван бүсийн 32 багийн 600 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ сорилоо.

Related news