“Сайн жолооч” аян хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-11 18:12:24
@s_munkhbaatar
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүү хувьцаат компанийн санаачлагаар Тээврийн цагдаагийн албанаас ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчдад “Ногоон гэрэл-Цагаан шугам” аяныг гурав дахь жилдээ зохион байгуулав.

Уг аян нь энэ сарын 10-14-ний өдөр нийслэлийн зарим ЕБС-ийн сурагчдын дунд үргэлжлэх бөгөөд тэдэнд “Замын хөдөлгөөний цагаан толгой” сэдвээр зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтад оролцуулж, Сүү ХК-аас  “Мөрөөдлийн” зайрмаг бэлэглэж буй аж.

Түүнчлэн хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэхэд жолооч, эцэг, эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхэддээ зөв үлгэр дуурайл үзүүлж гарц гарамтай хэсгээр хөтөлж зам хөндлөн гарахыг зөвлөж байна.

Мөн хүүхдийг зориулалтын суудал, хамгаалах бүс хэрэглэн тээвэрлэж байгаа эцэг, эх жолоочийг урамшуулан  “Сайн жолооч” аян хэрэгжүүлж, бүтээгдэхүүнийхээ дээжээс бэлэглэж байна.
 
С.Мөнхбаатар

Связанные новости