Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын Хуульчдын Холбоо Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
Хамтран ажиллах гэрээнд Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр нар гарын үсэг зурлаа.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэ оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дээрх хамтын ажиллагааг эхлүүлж буй аж.
Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Төрийн бус байгууллагын оролцоог чухалчилж, цаашид хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдгийг талууд онцлов.
Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Төрийн бус байгууллагын оролцоог чухалчилж, цаашид хамтын ажиллагаа амжилттай үргэлжилнэ гэдгийг талууд онцлов.