Н.Цэрэнбат: "Дэлхийн нүүдэлчдийн V наадам"-ыг Монголд зохион байгуулах хүсэлт тавьсан
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
БИШКЕК. /МОНЦАМЭ/. "Дэлхийн нүүдэлчдийн III наадам" Киргизстаны Чолпан-Ата хотноо буюу алдарт Иссык-күл нуурын эрэгт энэ сарын 2-ноос 8-ны хооронд болж өнгөрлөө.
Энэхүү наадмын нээлтийн арга хэмжээнд Киргизстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эхнэрийн хамт, Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Татарстаны Ерөнхийлөгч Рустам Миниханов, Арабын Нэгдсэн Эмират Улсын Эль-Фужайра хотын хунтайж Шейх Мохаммед бин Хамад бин Мохаммед Аль Шарки, Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан зэрэг томоохон төлөөлөгчид оролцсон байна.

Иссык-күл мужийн Чолпан-Ата хот болон Кирчин хавцалд болсон угсаатны спорт буюу бүсний барилдаан, морины уралдаан, казах болон киргиз бөх, тулам булаалдах, Эр эниг буюу морин дээрх барилдаан зэрэг спортын 37 төрөлд 66 орон, ОХУ-ын 11 бүс нутгийн нийт 1556 тамирчин өрсөлдсөн бол наадмыг сурвалжлахаар 56 орны 50 телевиз, 12 радио, 67 мэдээллийн агентлаг, 48 сонин, цахим мэдээний 50 агентлагын нийт 604 сэтгүүлч, зураглаач хүрэлцэн иржээ. Мөн нүүдэлчин соёлыг харуулсан гар урлалын үзэсгэлэнд Казахстан, ОХУ, Узбекистан, Тажикистан, Монгол, Унгар зэрэг 11 орны 500 орчим худалдаачин ирж оролцсон байна.

Киргизстаны Засгийн газраас анх санаачлан 2014 онд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн наадамд Монгол Улсаас нийтдээ 80 тамирчин оролцсон бол соёл урлагийн арга хэмжээнд “Хөсөгтөн” хамтлаг, “Монгол Костюмс” компанийнхан оролцжээ.

Наадмын үеэр Монгол улсын төлөөлөгчдийг ахалж яваа БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбатын сэтгэгдлийг сонсов.
Тэрбээр “Дэлхийн нүүдэлчдийн III их наадам”-д Монгол Улс өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Цаашид нүүдэлчдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, хадгалж үлдээх, залуу хойч үедээ өвлүүлэхийн тулд манай улс идэвхтэй оролцох ёстой наадмын нэг. 2022 онд Монгол Улс "Дэлхийн нүүдэлчдийн V наадам"-ыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор Киргизийн талд тавьсан. Энэхүү наадмыг Монгол улс зохион байгуулж, дэмжсэнээр Төв Азийн нүүдэлчин ард иргэдийг нүүдэлчдийн өлгий нутагт нь урих, энэ хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг судалж байна" гэв.
Энэ удаагийн наадмын спортын хөтөлбөрт анх удаа монгол үндэсний бөхийн барилдааныг багтаасан бөгөөд эхний тэмцээнд Монгол Улсын начин Доржийн Анар түрүүлж, Өвөр Монголын бөх Алтансүх үзүүрлэлээ.

Наадмыг зохион байгуулагч Киргизстан улсын баг тамирчид илт давамгай амжилтаар тэргүүлж, Казакстан улс дэд байр, ОХУ гутгаар байрт тус тус шалгарав. Харин манай улсын баг тамирчид есдүгээрт жагсав. Монголчууд хоёр алт, дөрвөн мөнгө, 11 хүрэл медаль хүртжээ.
Дараагийн Дэлхийн нүүдэлчдийн наадам 2020 онд Туркт болно.

Д.Нямтулга