ЭМЯ-ны удирдах албан тушаалд хууль бус томилгоо хийснийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-08 09:33:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг ЭМЯ-нд шалгалт хийжээ.

Шалгалтаар тус яамны таван газрын дарга, есөн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр нээлттэй сонгон шалгаруулалтад ороогүй иргэдийг ажиллуулж байсныг тогтоосон байна. Мөн төрийн албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөөгүй 14 иргэнийг, Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлээгүй таван иргэнийг төрийн захиргааны албан тушаалд томилсон зэрэг зөрчил илэрчээ. Түүнчлэн тус яамны харьяа 12 байгууллагын захирал, эрхлэгчийн албан тушаалд төрийн үйлчилгээний удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлахгүйгээр томилгоо хийсэн байжээ. Тиймээс Төрийн албаны зөвлөлөөс дээрх зөрчлүүдийг нэн даруй арилгаж, бүх томилгоог хуульд нийцүүлэхийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид үүрэг болгосон байна.
Ч.Ариунболд
Связанные новости