Бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцов
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПНОМПЕНЬ. /Синьхуа/. Хятадын Коммунист намын Төв хорооны олон улсын асуудал эрхэлсэн газрын дарга Сун Тао болон Камбожийн Ерөнхий сайд Хун Сен нар пүрэв гарагт уулзаж, бүх салбарт хоёр талын бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхээр тохиролцсон байна.
“Эрх баригч Коммунист нам Камбожийн эрх баригч Ардын намтай хоёр талын найрсаг харилцааг улам бэхжүүлж, төлөөлөгчдийн солилцоог тогтмолжуулах хүсэлтэй байна” гэж С.Тао уулзалтын үеэр онцлон тэмдэглэжээ.
“Хоёр улсын эрх баригч намуудын харилцааг гүнзгийрүүлж, бүх салбарт бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бэхжүүлэх хүсэлтэй байна” гэж Камбожийн Ардын намын удирдагчдын нэг Хун Сен онцолсон байна.
Хятадын Коммунист намын төв хорооны олон улсын асуудал эрхэлсэн газрын дарга Сун Тао нь Камбож улсад 3 өдрийн ажлын айлчлал хийсэн ажээ.

Э.Хулан