“Кореан Эйр” компани Монголын сургуулиудад компьютер хандивлажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СӨҮЛ. /Etbtravelnews/. Өмнөд Солонгосын “Кореан Эйр” компани Багануур дүүргийн хүүхдүүдийн мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор тус дүүргийн сургуулиудад компьютер хандивласан байна. Хандивын компьютер гардуулах ёслолын арга хэмжээ Багануур дүүргийн “Насан туршийн боловсролын төв”-д бямба гарагт болжээ гэж Etbtravelnews цахим хуудас мэдээлэв.
“Кореан Эйр” компани 2013 оноос Багануур дүүргийн боловсролын байгууллагуудыг дэмжиж эхэлсэн бөгөөд жил бүр тус дүүргийн аль нэг сургуульд компьютер хандивлаж байгаа аж.
Багануурын насан туршийн боловсролын төв нь 1997 онд нутгийн оршин суугчдын компьютерын мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор байгуулагдсан юм. Энэ төвд 12-60 насны хүмүүс суралцдаг юм байна. “Кореан Эйр” компани тус дүүргийн хүн амыг орчин үеийн технологитой хөл нийлүүлэн алхах боломжийг бүрдүүлэх зорилгоор насан туршийн боловсролын төвд 20 компьютер, тус дүүргийн 10 цэцэрлэгт нийт 10 компьютерыг хандивлаад байгаа юм байна.

Э.Хулан