МИАТ-ын дэд дарга Н.Энхбаатарыг хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-24 13:30:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/ МИАТ-ын дэд дарга Н.Энхбаатарыг саатуулах 30 хоногийн хуулийн хугацаа өчигдөр /2018.08.23/ дууссан. Тиймээс прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлснээр  түүнийг 30 хоногоор сунгаж хорих шийдвэр гаргаад байна.
АТГ-аас МИАТ-ын хэд хэдэн албан тушаалтныг шалгах шаардлагатай болсон бөгөөд  түүнд холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа одоо ч үргэлжилж байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.


Ж.Батсайхан

Связанные новости