АНУ-аас карго илгээмжээр хар тамхи нэвтрүүлэх гэж байсныг илрүүлэн шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх газрын Хар тамхины хяналтын алба, Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллаж харилцан мэдээлэл солилцсоны үр дүнд Монгол Улсын нэр бүхий иргэд хар тамхи оруулж ирэх гэж байсныг илрүүллээ.
Тэд АНУ-аас 'Hash oil” буюу каннабийн охь байж болзошгүй мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлсэн байна. Уг бодисыг гоо сайхны бүтээгдэхүүнээр халхавчлан нууж карго илгээмжээр улсын хил нэвтрүүлсэн гэмт этгээдүүдийг энэ сарын 17-ны өдөр саатуулж харьяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна.

Ж.Батсайхан